ҮЙЛЧИЛГЭЭ
01
ПЛУ
Програмчлагдах логик удирдлагад суурилсан үйлдвэрлэлийн удирдлага хяналтын системийн ажил гүйцэтгэл.
ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Цахилгаан болон хий шингэний гүйцэтгэх төхөөрөмжийн удирдлага засвар үйлчилгээ.
ШИНЭЭР УГСРАХ, СУУРИЛУУЛАХ
Цахилгаан тоног төхөөрөмжийн релей автоматикийн систем шинээр угсрах, суурилуулах.
ХЯНАЛТ БА УДИРДЛАГА
Уул уурхай, эрчим хүчний төхөөрөмжийн нэгдсэн хяналт, удирдлагын систем.
СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ
Элэгдсэн метал эд анги сэргээн засварлах.
Өндөр үнэтэй, ашиглалтын хугацаа бага, засвар хийхэд төвөгтэй, дотоодод үйлдвэрлэх боломжгүй метал эд анги ангиуд сэргээн засварлана.
Бага болон дунд нүүрстөрөгчит ган, чанаржуулсан ган хийц, эд ангийг сэргээн засварлахад гагнуурын техник технологийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Шведийн ЭСАБ фирм, сэргээн засварлах материалыг дагнан үйлдвэрлэдэг Герман UTP компаний гагнуурын бүрхүүлт электрод, тусгаарлах хийн орчны хагас автомат гагнуурын цул утас, флюстэй утас, пүргүүлэлтийн нунтаг зэрэг материал ашиглаж байна.
Тухайн элэгдсэн метал эд ангийг сэргээн засварлахын тулд нэн тэргүүнд үндсэн металийн химийн найрлага, хатуулаг, механик шинж чанарыг судалж улмаар бүрхүүл тавихад тохирох материал, технологи, аргачлалыг тодорхойлно. Манай компаний мэргэжилтэн, засварчид бүрхүүл тавих процессийн аргачлал, үйл ажиллагааг тусгайлан эзэмшсэн байдаг тул манайхаар засвар, үйлчилгээ хийлгэсэн эд ангииуд нь үйлдвэрийн бүтээгдхүүнтэй ижил, зарим тохиолдолд илүү хугацаанд ашиглах бололцоотой болдог.
Манайх байгууллага гол төлөв метал ба металын элэгдлийн орчинд ажиллаж ашиглалтаас хасагдсан бул, гол хэлбэрийн метал эд ангийн гадаргууд элэгдэлд тэсвэртэй бүрхүүл тавих замаар сэргээн засварлах ажил гүйцэтгэж байна.